Рианнагийн хөрөнгө 1.7 тэрбум ам.доллар хүрч хамгийн баян эмэгтэй дуучин боллоо

“Forbes” сэтгүүл энэ жилийн тэрбумтнуудын жагсаалтаа танилцуулжээ. 2022 оны жагсаалтад олны танил хүмүүс их багтсан байна. Тухайлбал Ким Кардашиан, Канье Уэст, Рианна зэрэг алдартнууд жагсаалтад орсон аж.

Жагсаалтад орсон шинэ тэрбумтнуудын нэг бол дуучин Рианна юм. Түүнийг “Forbes” сэтгүүл 1.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хөрөнгөтэй гэж үнэлсэн байна. Ингэснээр Рианна хамгийн баян эмэгтэй дуучин мөн Барбадос улсын анхны тэрбумтан болж байгаа юм.

Тэрбээр Fenty Beauty” болон “Savage X Fenty” нэртэй компаниудтай аж. Рианна нийт хөрөнгөөрөө жагсаалтын 1729-т жагсаж байгаа юм. Алдарт дуучин маань реппер ASAP Rocky-тэй хайр дурлалын холбоотой болсон бөгөөд хосууд өнгөрсөн нэгдүгээр сард удахгүй хүүхэдтэй болохоо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: USA Today

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *