“Сурагчаа зодчихоод өмдийг нь үйлчлэгчээр угаалгаж, технологийн багшаар оёулсан байсан. Энэ доромжлол уу, хүндлэл үү”
Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн захирал нөхрөө ажилд авснаар нөхөр нь хүүхэд зодож бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч М.Болорцэцэг БШЯ-ны гадна мэдээлэл хийлээ. Тэрбээр:
“Манай сургуулийн захирлын нөхөр болох орос хэлний багш сурагчаа хэрцгийгээр зодож, улмаар шалан дээр хэсэг хугацаанд хэвтэж байгаад уйлаад гараад явсныг ангийн хүүхдүүд нь гэрчилдэг. Гэрч хүүхдүүд тухайн багшийг “Их ууртай. Биднийг их хүчтэй нясалдаг” гэсэн. “Сурагч цүнхээ авахдаа ширээн дээр байсан сандлыг санамсаргүй унагаснаас багш уурлаж зодсон юм билээ.
Миний хувьд захирал өөрөө энэ талаар хэлэхийг хэсэг хугацаанд хүлээсэн боловч хэлээгүй. Тиймээс би яагаад ийм зүйл болсныг асуухад “Чи хэн бэ, түмний хүүхдийн төлөө өөрт байгаа бүхний зориулж байгаа би чам шиг юмаар шүүлгэхгүй” гэж хэлсэн. Хүүхдийн өмдийг сургуулийн үйлчлэгчээр угаалган, технологийн багшаар оёулсан байсан. Энэ доромжлол уу, хүндлэл үү. Бие хүний төлөвшлийн 80 хувь нь хүүхэд насанд суудаг. Сургуулийн орчин ямар нэгэн айдас түгшүүртэй байх ёсгүй. Хүүхэд одоогоор айдас түгшүүртэй, хичээлийн хоцрогдолтой, сэтгэл гутралтай байна” гэжээ.
ШУУД ҮЗЭХ:
О.ЭНЭРЭЛ
2002; 197 155 162 can i buy priligy over the counter In some cases only the nipple and closely surrounding tissue areola swell to a buttonlike enlargement; more rarely the whole breast may assume the size of a normal female organ