ЭЦА: Насанд хүрээгүй 84 охиныг сүрдүүлж, хүчээр бэлгийн харилцаанд орсон этгээдийг баривчилсан
Өнөөдөр /2022.04.07/ 11 цаг 30 минутаас Эрүүгийн цагдаагийн албанаас Цахим аюулгүй байдал, Хулгайлах, мал хулгайлах, Дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдал, онцлог хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Хулгайлах гэмт хэргийн тухай Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сандагбалиря хэлэв. Тэрбээр:
“Энэ оны гуравдугаар сарын байдлаар 2148 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Хулгайлах гэмт хэргийн 277 нь мал хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Түүнээс 93-ийг илрүүлсэн гэв.
“Мөн насанд хүрээгүй охидтой уулзаж, хүчээр бэлгийн харьцаанд ордог этгээдийг илрүүлжээ. Мөрдлөгийн явцад тухайн иргэн нь өсвөр насны 84 охинтой бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон. Тухайн этгээд охидтой цахим хуудсаар танилцаж, нүцгэн зураг бичлэгийг авч, эргэн сүрдүүлэх замаар бэлгийн хавьталд ордог байсан” гэв.
ШУУД ҮЗЭХ: