Б.Болор-Эрдэнэ: E Mongoliа системийн цахим хуудсыг хариуцдаг хүмүүст хариуцлага тооцсон

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E Mongoliа системийн фэйсбүүк хуудас халдлагад өртөн, нэр нь өөрчлөгдсөн явдал өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд гарсан.

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ:

“E Mongoliа системийн пэйжийг алдсан асуудал гарсан. Гэхдээ зөвхөн пэйж гэдгийг ойлгох хэрэгтэй. E Mongoliа систем, иргэдтэй харилцдаг чат тусдаа байдаг. Бид пэйждээ олон нийтэд хүргэх мэдээллээ тавьдаг. Манай маркетингийн ажилтан, иргэдтэй харилцах ажилтан зэрэг нэлээн олон хүн админаар ажилладаг. Энэ олон хүнд бүгдэд нь хариуцлага тооцсон.

Хакер буюу зөвшөөрөлгүй нэвтрэлт болсноос хойш таван минутын дотор фэйсбүүктэй хамтран зогсоосон. Verified хуудасны нэрийг сард нэг удаа л солихыг зөвшөөрдөг. Гэтэл тухайн хакердсан этгээдүүд пэйжийг нэрийг өөрчилсөн учраас солих гэж 1-2 хоногийн хугацаа алдсан асуудал байгаа” гэлээ

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *