“Малчид малаа байнгын хариулга, маллагаатай байлгах, байршил тогтоогч суулгах шаардлагатай байна”

Өнөөдөр /2022.04.07/ 11 цаг 30 минутаас Эрүүгийн цагдаагийн албанаас Цахим аюулгүй байдал, Хулгайлах, мал хулгайлах, Дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдал, онцлог хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Хулгайлах гэмт хэргийн тухай Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сандагбалиря хэлэв. Тэрбээр:

“Энэ оны гуравдугаар сарын байдлаар 2148 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Хулгайлах гэмт хэргийн 277 нь мал хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Түүнээс 93-ийг илрүүлсэн. Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгуудад малын хулгай их гарсаар байна.

Малчид малаа байнгын хариулга, маллагаатай байлгах, байршил тогтоогч суулгах, хөршийн холбоо, бүлгийн холбоог сайтар ашиглан цагдаагийн байгууллагатай байнга харилцах холбоотой ажиллах шаардлагатай байна. Малаа байнгын хариулга, маллагаагүй орхих болон мотоцикл, автомашин унаж малдаа явах тохиолдол их байна. Тээврийн хэрэгслээр малаа хариулах нь түргэн ч тухайн орчинд байгаа сэжигтэй өөр машинуудыг ажиглах боломжгүй болгодог. Тиймээс малаа уламжлалт аргаараа буюу морь унах, дурандаж орчноо ажиглах зэргээр хариулах нь зөв” гэв.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *