IPS: Монгол ОХУ-ын харилцаа хутганы ир дээр тогтдог

International Politics and Society” сэтгүүл Монгол, ОХУ-ын харилцааг хутганы ир дээр тогтдог хэмээжээ. Тус нийтлэлд Украины дайн олон монголчуудыг улсынх нь ОХУ-тай үүсгэсэн эдийн засаг болон түүхэн холбооны үр дагавар ямар байх бол хэмээн эмээхэд хүргэх болсон талаар бичсэн байна.

Мөн тэрхүү нийтлэлд “Монгол Улсын засгийн газар ОХУ-тай харилцаа холбоогоо бататган дэд бүтцийн хөгжүүлэлтийн тал дээр тохиролцоонд хүрж, Украины асуудал дээр ОХУ-ыг буруушаахаас түдгэлзэж ирсэн. Украиныг дэмжиж жагсаал хийсэн монголчуудыг цагдаа нар дарах гэж оролдсон хэдий ч энэ нь жагсаалыг илүү өргөн цар хүрээтэй болгоход хүргэсэн” гэсэн байна Ийнхүү “IPS” сэтгүүл одоогийн нөхцөл байдалд Монгол Улс гадаад бодлогоо маш болгоомжтой явуулах хэрэгтэй болсон агуулга гарган нийтлэл бичжээ.

 

 

 

Эх сурвалж: International Politics and Society

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *