|

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ОХУ-ыг ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей пүрэв гарагаас баасанд шилжих шөнө санал хурааж ОХУ-ыг Хүний эрхийн зөвлөлөөс хасах шийдвэр гаргасан байна. Энэхүү санал хураалтыг АНУ-ын шаардлагаар Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орнууд дунд явуулжээ. Тэдгээр 193 гишүүний 93 дэмжиж, 24 эсэргүүцэн 58 орон түдгэлзсэн санал өгсөн байна. Энэхүү санал хураалтад түдгэлзсэн саналыг оруулалгүй гуравны хоёроос дээш орон дэмжвэл шийдвэрийг баталдаг аж.

Монгол улс санал хураалтад түдгэлзсэн байр сууриа хадгалсан байна. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ОХУ-ыг хасах шийдвэр гаргасанд талархаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ “Хүний эрхийг хамгаалах зорилготой НҮБ-ын төвд дайны гэмт хэрэгтнүүд байх ёсгүй. ОХУ-ыг хасах шийдвэрийг дэмжсэн бүх гишүүн орнуудад түүхийн зөв талд зогссонд нь талархаа илэрхийлье” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *