|

Т.Энхсайхан АН-ын даргын сунгаанаас НЭРЭЭ ТАТЖЭЭ

АН-ын  АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээд байсан Т.Энхсайхан өнөөдөр /2021.03.10/  мэдээлэл хийж  нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр сонгуулийн зардлын мөнгийг нэр дэвшигчид хуваан бүрдүүлж,  сонгуулийг мөнгөөр хийж байгааг эсэргүүцэж нэрээ татсан байна.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Т.Энхсайхан “2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр АН-ын даргын сунгаанд нэр дэвших хүсэлт ирсний дагуу дотоод сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгсөн. Тухайн үед сонгуулийн зардал 74 сая төгрөг байсан боловч 93 сая төгрөг болж нэмэгдсэн.

Энэ мөнгийг би ах дүү, хамаатан садантайгаа нийлээд дотоод сонгуулийн хорооны дансанд хийхэд бэлэн байна. Гэвч нөхцөл байдал 93 сая төгрөгөөс нэмэгдэх хандлагатай боллоо.  Нийт 16 хүн нэр дэвшиж байгаагаас 10 нь шинэ хүн. Зардал нэмэгдэхийг сонсоод нэрээ татахаар шийдэж байна.

Нэг нэр дэвшигч 93 сая төгрөг цуглуулах шаардлага бий болсон. Улс төрийн намууд мөнгөний сонгуулиа болих хэрэгтэй Хүн хасагдах тоолонд мөнгөн дүн нэмэгдэх юм байна. Тэгэхээр хамгийн сүүлд 4 хүн үлдлээ гэхэд нэг хүний 300 сая төгрөг болох юм байна. Энэ бол өнөөх л өндөр босготой мөнгөний сонгууль болчихлоо. Тиймээс мөнгөний сонгуулийг эсэргүүцдэг хүний хувьд нэрээ татаж байна.

Улс төрч хүн хэзээ мөнгөтэй байсан юм бэ. С.Зориг агсан, О.Дашбалбар гуай гээд хэн нь  мөнгөтэй байсан юм бэ. Сонгуулийг мөнгөөр хийдгээс болж эх орончдод улс төрийн үүд хаалга хаалттай байна. Улс төрийн намууд мөнгөний сонгуулиа болих хэрэгтэй” гэсэн юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *