“Монголдоо сайхан амьдаръя” залуусын жагсаалыг цагдаагийн хүчээр тараав
Өчигдөр буюу Пүрэв гаригийн өдөр “Монголдоо сайхан амьдаръя” уриатай тайван жагсаал боллоо.
Үнийн өсөлтийг бууруулахад дорвитой арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх гэхчлэн товчхондоо Засгийн газар ажлаа чанартай ажиллаж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлаж, ажлаа хийхийг шаардсан юм. Жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг нь хангахын тулд ажиллаж байгаагаа илэрхийлж байсан ч цагдаагийн алба хаагчид Баасан гарагийн 04:00 цагийн орчимд жагсаалыг тараажээ.