“Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цугларч, Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн”

Үнийн хөөрөгдөл, өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр шөнийн 04:00 цаг хүртэл үргэлжилж, цагдаагийн байгууллагаас албадан тараасан. Тус жагсаалын үеэр 67 иргэнийг баривчилсан гэх мэдээлэл түгээд буй. Эл мэдээлэлд ЭЦА-аас тайлбар хийж байна.

“Өчигдөр болсон жагсаалыг хуульд заасанчлан урьдаас зөвшөөрөл аваагүй байсан. Жагсагчдад үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх боломжийг олгож, нийгмийн дэг журмыг зөрчихгүй байхыг удаа дараа анхааруулсан. Оройн 18:00 цагийн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар залуучуудтай уулзах үеэс эхлээд жагсагчид ус, ундааны сав, талх шидэх зэргээр эсэргүүцэл үзүүлж, нэг эмэгтэйн тархийг хагалсан.

Тухайн жагсаал 19:00 цагийн үеээс эхлэн бүтэц өөрчлөгдөж, залуусыг өдөөн хатгасан, турхирсан залуус орж ирж,  нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн.

Сүүлд цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объектууд руу халдаж эхэлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цугларч, Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн юм. Мөн цагдаагийн 7 алба хаагчдын тархи толгой хагарч, гар хөл нь хугарч гэмтсэн. Иймд шөнийн 03:40 минутад албадлагын арга хэмжээ авч, жагсаалыг тараасан” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments