Б.Навчаа: Одоо бидний үе гарч жагсах ёстой
Үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр шөнийн 04:00 цаг хүртэл үргэлжилж, цагдаагийн алба хаагчид хүчээр тараасан. Эрүүгийн цагдаагийн албанаас жагсаалын үеэр 18 хүнийг эрүүлжүүлж, 20 гаруй залуусыг саатуулан баривчилсан гэх мэдээллийг өгөөд буй. Өдгөө төв талбай дээр жагсаал үргэлжилсээр байна. Жүжигчин Б.Навчаа тус жагсаалын тухай өөрийн байр суурийг илэрхийлж, “Залуусыг барьж хорьсон нь үнэн бол одоо бидний үе гарч жагсах ёстой” хэмээжээ.
Б.ЖАРГАЛ