Ерөнхий сайд 12:30-аас жагсагч залуустай СТӨ-нд уулзана

Өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ өдрөөс өдөрт өсөж байхад ард иргэдийн цалин өмнөх үетэйгээ адил хэмжээнд байгаа шударга бус нийгмийн давхаргын ялгаанд бухимдсан залуус Төв талбайд тайван жагсаалыг эхлүүлж хэдэн зуун удаа төрийн ордныг тойрон алхахдаа өөрсдийн үг үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдыг огцрох бус ажлаа хийхийг шаардсан билээ.

Уг шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг жагсагчидтай уулзахыг шаардаж, шөнийн 03.00 цаг өнгөртөл жагссан.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Тэрбээр “Залуус Засгийн газарт 7 шаардлага хүргүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг гаргах захирамж гаргая, улмаар ажлын хэсгийг өөрөө ахалъя. Тэгээд шаардлага тус бүрээр холбогдох сайд нарыг ажлын хэсэгт оруулах үүрэг чиглэл өгсөн. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч, уулзана” гэсэн юм.

Тэгвэл өдөр 12.30 минутад Ерөнхий сайд Соёлын төв өргөөнд талбай дээр жагсаж байгаа бүх хүмүүсийг хүлээн авч уулзаж нээлтэй ярилцахаа мэдэгдлээ.

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *