Баривчилгааны үеэр саатуулагдсан хүмүүсийг хаана хорьсон нь тодорхойгүй байна

Үнийн хөөрөгдөл, өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр шөнийн 04:00 цаг хүртэл үргэлжилж, цагдаагийн байгууллагаас албадан тараасан. Тус жагсаалын үеэр 67 иргэнийг баривчилсан гэх мэдээлэл түгээд буй. Эл мэдээлэлд ЭЦА-аас:

“Жагсаал 19:00 цагийн үеээс эхлэн бүтэц өөрчлөгдөж, залуусыг өдөөн хатгасан, турхирсан залуус орж ирж,  нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Сүүлд цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объектууд руу халдаж эхэлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цугларч, Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн юм. Мөн цагдаагийн 7 алба хаагчдын тархи толгой хагарч, гар хөл нь хугарч гэмтсэн. Иймд шөнийн 03:40 минутад албадлагын арга хэмжээ авч, жагсаалыг тараасан. 18 залууг эрүүлжүүлж, 20 гаруй залуусыг баривчилсан” гэсэн юм.

Тэгвэл эл жагсаалын үеэр саатуулагдсан гэх 20 гаруй залуусыг хаана хорьсон нь тодорхойгүй, ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөхгүй байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *