Б.Нямдорж: Хэрэг эрхлэх газрын залуу согтуу байсан гэж худлаа
Өчигдөр болсон жагсаалын үеэр төрийн ордоноос гарч ирсэн залуу согтуу цагдаагийн машинд сууж явсан тухай мэдээлэл гарсан. Тухайн үед согтолтын зэргийг шалгасан ч 0 хувьтай гарсан. Согтуу байсан гэх залуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивын ажилтан байсан гэнэ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Нямдорж:
“Манай хэрэг эрхлэх газрын ажилтан согтуу гарч явсан гэх мэдээлэл худлаа гарч явахад нь хувцас хунарыг нь ураад зодчихсон байна лээ. Ер нь хүндрэлтэй нөхцөл байдалд ийм асуудал үүсчих гээд байдаг тал бий” гэв.
Г.ОЮУНТУЯА