|

Б.Баатархүү: Түр саатуулсан, эрүүлжүүлсэн хүмүүсийг бүгдийг гаргаж дууссан

Үнийн өсөлт, хөөрөгдлийг эсэргүүцсэн залуус төв талбай дээр жагсаалаа үргэлжлүүлсээр байна. жагсаалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.Тэгвэл цагдаагийн байгууллагаас түр саатуулсан иргэдийн дундаас хоёр иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон тухай мэдээлэв.

Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 18 иргэнийг эрүүлжүүлсэн бол 20 гаруй иргэнийг саатуулсан тухай хэлсэн юм. Тэгвэл ийн саатуулагдсан иргэдийг өдөр 13:00 цагаас суллахыг цагдаагийн байгууллагаас мэдээллээд байсан бол саатуулсан иргэдийг бүрэн суллаж, гаргасан тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

Б.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *