Ерөнхий сайд жагсагчдад дараах амлалтыг өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчидтай уулзаж санал, шаардлагыг нь сонссоны дүнд дараах есөн амлалт өгөв.
Тэрээр:
- Иргэдийг сулласан. Хэрэв худлаа байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
- Өчигдрийн жагсаалтай холбогдсон иргэдэд ямар ч хариуцлага тооцохгүй
- Өгсөн шаардлагын дагуу хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Үүнд иргэдийн зүгээс ажлын хэсэг гаргаад хамтарч ажиллаж болно.
- Яг өнөөдрийн жагсаалаас гарсан шаардлагыг хүлээж аваад зөвхөн тэр шаардлагын төлөө Засгийн газар хуралдана. Үүнд иргэдийн төлөөллийг оролцуулна.
- Авлигын эсрэг тууштай тэмцэнэ. Ордонд хүч мөхөствөл иргэдэд асуудлыг бодитойгоор мэдэгдэнэ. Худлаа ярихгүй. Чадаж байгаа болоод чадахгүй байгаагаа үнэнээр хэлнэ.
- Ялын бодлогыг чангатгах асуудлыг ярьсаар ирсэн. Үүнийг ирэх долоо хоногийн лхагва гарагт /дөрөвдүгээр сарын 13-нд/ Засгийн газрын хурлаар оруулаад УИХ-д өргөн барина.
- УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох хуулийн заалтыг лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.
- 30 жилийн авлига хүнд суртлын гинжийг таслахын төлөө өөрийнхөө бүхий л амьдралыг зориулна гэдгээ тангараглав
- Засгийн газар үнийн хөөрөгдлийг барихын тулд хууль санаачлан УИХ-д өргөн барьсан хууль батлагдвал үнийг тодорхой хэмжээнд барих мөнгөний бодлого хийнэ.
Г.ОЮУНТУЯА
НЭГ чөмөг яриал..алга болж тахигдсан одоо архины градус яриал .. тусд нь зараа гэж байхад ойлгохгүй.. нөгөө нь бас тангараг энэ тэр нь ч юув дэ.. зүгээр нь нээлттэй байж ажиллаа тайлагнанаа л .. гэхэд л баравшд.. мөн хулгайтай шударга үзнээ гэх хэрэгтэй