Өмчийн харилцааны мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа

Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны мэргэжилтнүүдийн Улсын зөвлөгөөн Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөсөн. Улсын зөвлөгөөний оролцогчид болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын удирдлага, мэргэжилтнүүдээс бүрдсэн 140 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголын ХХ зууны Манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэртэй танилцахаар өнөөдөр Орхон аймагт ирлээ. Тэд Ил уурхайн олборлолт, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйлдвэрлэлтэй танилцаж, шилдэг үйл ажиллагаатай Орхон аймгийн Өмчийн газраас туршлага судаллаа. Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцаж, “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын “Оюу” танхимд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 

“Төрийн болон орон нутгийн өмчийн 2022 оны ээлжит улсын үзлэг, тооллогын ажилд бэлтгэх, удирдамж чиглэл, арга зүйгээр хангах, орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, харилцан туршлага судлах, орон нутгийн өмчийн байгууллагын ажлыг дүгнэх, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, уялдаа холбоог хангахад энэ удаагийн уулзалт-зөвлөгөөний үйл ажиллагаа чиглэгдэж байна” гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments