ЦЕГ: Төв талбай хавиар сүлжээ унагаагч ашиглаагүй

Өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэж жагссан иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.04.08/ Төв талбайд биечлэн уулзаж байна. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шууд дамжуулалтын явцад сүлжээ унаж, дамжуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

May be an image of 3 people, road and text

 

Энэ асуудалтай холбогдуулан төв талбай чиглэлд сүлжээ унагагч ашиглаж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Сүлжээ унагагч биш бөгөөд цагдаагийн байгууллага байрлуулсан хяналтын камертаа засвар, тохиргоо хийж байгаа” гэх тайлбарыг өгөв.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *