Ч.Хүрэлбаатар: Машин, тавилга авах гэх мэт улсын төсвийн зардлыг бууруулна
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар хэмнэлтийн горим руу шилжиж, улсын төсвийн тухай хуульд тодотгол хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалж ажиллах аж.
Улсын төсвийн энэ оны алдагдлыг бууруулан, шаардлагагүй зардлыг бууруулна. Үүнд машин, тавилга авах гэх мэт зардал багтах аж. Мөнгөний болон төсвийн бодлогоо уялдуулах арга хэмжээ авна гэв.
Энэ онд улсын төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай хууль баталсан юм. Энэ алдагдлыг тэнцвэржүүлснээр ханш буурна гэж тооцоолж байгаа аж.
Б.ЖАРГАЛ