|

Засгийн газар жагсагчдын тавьж буй шаардлагын дагуу 17 цагаас хуралдана

Үнийн өсөлт, тэгш бус байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2-т заасан албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтнуудад торгох ял оноодог заалтыг өөрчлөхийг шаардаж иргэд жагсаж байна.

Жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай Сүхбаатарын талбайд уулзах үеэрээ “Жагсагчдын тавьж буй шаардлагын дагуу одоо Сүхбаатарын талбайгаараас ороод Засгийн газрыг ээлжит бусаар яаралтай хуралдуулна” гэдгээ хэлсэн юм.

Улмаар хуралдааныг 17.00 цагаас товложээ. Хурал дууссаны дараа шийдвэрийг олон нийтэд танилцуулах юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *