Улсын дээд шүүх 400 сая төгрөгийн тавилга худалдан авах тендерээ цуцаллаа
Төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах 1.32 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерээ цуцаллаа.
Тодруулбал,
• Улсын дээд шүүх – 400 сая төгрөг,
• Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – 77 сая төгрөг,
• Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ – 137.7 сая төгрөг,
• Тавантолгой дулааны цахилгаан станц – 65.8 сая төгрөг,
• Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ – 61.9 сая төгрөг,
• Диспетчерийн үндэсний төв – 114.8 сая төгрөг,
• Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар – 200.5 сая төгрөг,
• Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар – 45 сая төгрөг,
• Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба – 200 сая төгрөг,
• Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын тамгын газар – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарлаад байсныг хүчингүй болгож, цуцалсан байна.