Украйны төмөр замын буудалд ОХУ пуужингийн цохилт өгч олон хүн амь эрсдлээ
Украины зүүн бүсийн Краматорск хотын төмөр замын буудалд өчигдөр Оросын зэвсэгт хүчин пуужингийн цохилт өгсний улмаас 50 гаруй энгийн иргэн амиа алджээ. Мөн 300 орчим хүн шархадсан тухай Украины албаныхан мэдээлж байна.
Хотын эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрснийг Краматорск хотын захирагч Олександр Гончаренко орон нутгийн телевизээр ярьсан бөгөөд тэдний ихэнх нь өндөр настнууд, эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэнэ.