Цахим хөгжлийн яамнаас машин түрээслэх бодлого баримтлана гэв
Залуусын санаачилсан “Ажлаа хий” тайван жагсаал хоёр өдөр үргэлжилсэний үр дүнд төрийн байгууллага хэмнэлтийн горимд шилжиж, үнэ ханшийг зохицуулах хуулийг яаралтай батлуулах зэрэг шийдвэрийг гаргуулаад байгаа юм.
Энэ шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ” гэж мэдэгдсэн.
Тэгвэл Цахим хөгжил харилцаа холбооны яам нь албаны авто машингүй бөгөөд хөдөө орон нутагт явахдаа түрээслэж хэрэглэдэг болно. Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашдаа ч тус яаманд авто машины худалдан авалт хийхгүй мөн хэрэгцээ шаардлагаас хамааран түрээслэх бодлого баримталж байна. Бидэнтэй хамтран ажиллах авто машин түрээсийн компаниуд холбогдоно уу гэжээ.
Г.ОЮУНТУЯА