Содон хорооллын “Содон” СӨХ-ны тухай хууль бус баримтууд
“ТЭСО” констракшн ХХК-ын төсөл Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд байрлах Содон стандарт цогцолбор хорооллын Сууц өмчлөгчдийн холбоотой иргэдээс ирсэн гомдол баримтыг хүргэж байна. Үүнд:
1. Содон СӨХ нь анх 2015 оны 02 сарын 07 өдөр үүсгэн байгуулагдсан ба удирдах зөвлөл нь 2 жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосноос хойш дараагийн хурлаа огт хийгээгүй бөгөөд түүнээс хойшхи гарсан шийдвэрүүд бүгд хүчин төгөлдөр бус болсон. Одоог хүртэл хийгээгүй ба өөр хүмүүст хурал хийгээгүй дамжуулан өгсөн байдалтай ажиллаж байна.
2. Содон хороолол нь 16 блок байртай боловч Содон СӨХ нь СХД-ийн Засаг даргын 2015 оны 3 сарын 20-ны өдрийн 62-р тоот гэрчилгээгээр 101, 102, 103 дугаар байрны оршин суугчдын хурлаар бүртгэгдсэн ба гэрчилгээнд зөвхөн эдгээр 3 байр бүртгэлтэй бөгөөд бусад 13 байр бүртгэлгүй байна. Улмаар эдгээр 13 байрны оршин суугчдаас СӨХ –ны төлбөрийг 2016 оноос хойш одоог хүртэл хууль бусаар хураасаар байна.
3. Урьдний СӨХ-ны УЗ-ын дарга тэргүүлэгч нар бүгд ТЭСО Корпорацийн ажилчид байсан ба одоо хаяаад явсан.
4. Содон Хорооллын орон сууцны контор нь хувийн контор бөгөөд дураараа төлбөр нэмдэг, СӨХ нь Дээд зөвлөлд бүртгүүлээгүй. “High speed” нэртэй хувийн контор байдаг.
5. СӨХ –ны үйл ажиллагааг Ривэр гардений СӨХ –ны дарга Нина гэгч эмэгтэй алсаас удирддаг. Улмаар бэрээ одоогийн Содон СӨХ –ны даргаар ажиллуулж байгаа.
6. Содон СӨХ нь 1 сард 100 орчим сая төгрөгийн орлоготой ажилдаг ба 2017-2020 оны үйл ажиллагааны аудитын тайлангаар 500-700 орчим сая төгрөг тайланд тодорхойгүй байгаа нь тогтоогдсон.
7. Харуул хамгаалалт , цэвэрлэгээ, ариутгал гээд өдөр тутмын үйл ажиллагааны доголдолтой. Липт байнга гацдаг ба хэд хэдэн удаа өндрөөс унаж иргэд хохирч бэртсэн. гэх мэт асуудлууд байв.