Жэйда Смит: Уилл Смиттэй гэрлэхийг хэзээ ч хүсэж байгаагүй
Жэйда Смит 2018 онд “Red Table Talk” шоунд оролцохдоо Уилл Смиттэй гэрлэхийг хэзээ ч хүсэж байгаагүй гэж хэлж байжээ. Энэхүү ярилцлагын хэсэг Уилл Смит, Крис Рокыг алгадсаны дараа дахин интернетэд ил гарч ирж хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байна. Уилл тус хэргийн улмаас Оскарын наадамд оролцох эрхээ 10 жилээр хасуулсан билээ.
Тус ярилцлагын дундуур Жэйда хэлэхдээ “Би үнэхээр гэрлэхийг хүсээгүй, хуримын ёслол хийхийг ч хүсээгүй. Надад маш их дарамттай байсан. Тэр үед би дөнгөж жүжигчин болоод удаагүй байхдаа жирэмсэлсэн. Юу хийхээ мэдэхгүй байсан ч гэрлэхийг бол хэзээ ч хүсэж байгаагүй” гэсэн байна. Жэйда, Уилл хоёр 1997 оны шинэ жилийн өдрөөр Нью-Йорк хотын “The Cloisters” нэртэй харш ордонд хийж байсан юм.
Эх сурвалж: Mirror
Б.БУЯНДОРЖ