|

НАТО ОХУ-тай хил залгаа бүсүүдэд байнгын цэргийн бааз барихаар төлөвлөж байна

ОХУ-ын эзлэн түрэмгийлэлтэй тэмцэхийн тулд НАТО тус улстай хил залгаа бүсүүдэд байнгын цэргийн бааз барихаар төлөвлөж байгаа хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столберг хэлэхдээ “Европын аюулгүй байдлыг шинэчилж, зэвсэгт хүчний удирдагч нараас НАТО холбоог шинэчлэх сонголт гаргаж өгөхийг хүссэн” гэсэн байна.

Одоогийн байдлаар НАТО зүүн жигүүрийн гишүүн орнууддаа 40 мянга гаруй цэрэг байршуулсан байгаа аж. Энэ нь Украины дайн эхлэхээс өмнөх үеэс арав дахин ихэссэн үзүүлэлт юм. ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа барууны орны улсууд батлан хамгаалахын бодлогуудаа дахин авж үзэх болсон билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *