“Pink Floyd” хамтлаг дахин нэгдэж Украиныг дэмжсэн дуу хийжээ

Алдарт “Pink Floyd” хамтлаг шинэ уран бүтээл гаргаагүй 28 жил болсон билээ. Тэгвэл хамтлагийн гишүүд дахин нэг удаа хамтарч Украиныг дэмжсэн дуу хийсэн байна. “Hey Hey, Rise Up!” нэртэй тус дууг “Boombox” нэртэй Украин хамтлагийн гишүүн Андрей Хливнюктэй хамтран хийжээ.

“Pink Floyd”-ийн гоцлол дуучин, гитарчин Дэвид Гилмур хэлэхдээ тус дуу нь дэлхийн хэмжээний их гүрэн энх тайван орон руу довтолсонд дургүйцлээ илэрхийлж буй арга хэмээсэн байна. Мөн Украины иргэдэд сэтгэл санааны дэмжлэг өгч, энх тайвныг уриалах зорилготой “Hey Hey, Rise Up!” дууг бүтээжээ. Уран бүтээлчид хоёр долоо хоногийн өмнөө тус дуун дээр ажиллаж эхэлсэн аж. Гилмур, Хливнюкийн Инстаграм хуудаснаас түүний цэргийн хувцастай зургийг хараад энэхүү уран бүтээлийг гаргах болсон байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *