ОХУ Днипро хотын нисэх буудлыг бөмбөгдөн устгажээ

Ням гарагт ОХУ Днидро болон Луганск бүс рүү пуужин харвасны улмаас таван хүн гэмтэж, нисэх буудал сүйрсэн талаар Украины албан тушаалтнууд мэдээлжээ. Днипропетровск бүсийн захирагч Валентин Резниченко хэлэхдээ цохилтод өртсөн газруудад анхан тусламжийн ажилчид шуурхай ажиллаж байгаа гэсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын яам цохилтын талаар мэдэгдэл хийхдээ “Өнгөрөгч шөнө өндөр нарийвчлалтай пуужин ашиглан Звонецкий дэх Днепр батальоны удирдах төв болон баазыг устгасан. Тус баазад гаднын орнуудын хөлсний цэргүүд саяхан хүрэлцэн ирээд байсан юм” хэмээжээ. НҮБ-ийн хүний эрхийн дээд комиссарын оффис мэдээлснээр Украины дайны улмаас 1611 энгийн иргэн амь насаа алдсан байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *