Франц улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 24-ны өдөр үргэлжлэх боллоо
Францчууд ням гарагт (2022.04.10) Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгцгөөсөн байна. Санал хураалтаар аль нэгэн нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас дахин санал хураалт ирэс 24-ны өдөр явуулах болжээ. Ням гарагийн санал хураалтаар Эммануэль Макрон нэгт харин түүний гол өрсөлдөгч Марин Ле Пен хоёрт жагссан байна.
Эхний шатны санал хураалтын дараа бусад томоохон нэр дэвшигч нар ялагдлаа хүлээн зөвшөөрч сонгуулиас нэрээ татаж авжээ. Макрон төр барих таван жилийн хугацаанд түүнийг шүүмжлэх хүмүүсийн тоо ихэссэн бол Ле Пен өөрийн нэр хүндээ ихэсгэж авсан юм. “IFOP” агентлаг ирэх сонгуульд Макрон 51%, Ле Пен 49% санал авна гэж тооцоолжээ. Бусад агентлагууд 54% хүртэл санал авна гэж үзэж буй. 2017 оны сонгуульд Макрон 66.1 хувийн санал авч Ле Пенийг ялж байсан юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ