Хадан хясаанаас үсэрч нас баржээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багийн “Гахайн булаг” гэдэг газар / аймгийн төвөөс хойд зүгт 4 км-т/ Цогт ууланд хадан хясаанаас 1 хүн унасан тухай дуудлагыг 4 сарын 10-ны өдрийн 15:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч 4 км зам туулан 15:36 цагт очиход тус аймгийн Булган сумын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/ 180 орчим метрийн өндөртэй хадан хясаанаас унаж нас барсан байжээ