Д.Гантулга: Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж чадахгүй, тэгэх боломжгүй

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өнгөрсөн амралтын өдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Д.Гантулга лайвынхаа үеэр Г.Амартүвшинд хандаж: “УИХ-ын гишүүн зориуд олон нийтийг төөрөгдөлд оруулах зорилгоор өөрийгөө түдгэлзүүлье гэх хүсэлт тавьж, шударга хүний дүрд тоглож байна. Үгүй бол хуулиа мэдэхгүй байна. Энэ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэх ямар ч боломжгүй. Хэрвээ Г.Амартүвшин гишүүн өөрийн түдгэлзэх хүсэлтээ өгвөл дэд хорооноос хуулийн мухардалд орж, хэлэлцэх үндэслэлгүй гээд буцаана. Тэгэхээр дахин олон нийт бухимдаж, маргалдана. Тиймээс УИХ-ын гишүүн өөрөө хуулийн хүрээнд асуудлаа харж, би өөрөө түдгэлзэх хүсэлтээ өгөх эрхгүй гэдгийг мэдэх ёстой. Энэ албан бичгийг нэг бол зориудаар мэдсээр байж олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой бол нөгөөх нь хуулиа огт мэдэхгүй байна” гэсэн байна.

Б.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *