Шанхай хот зарим бүсэд хөл хорионы дэглэмийг султгах болжээ

Хоёр долоо хоногийн өмнө БНХАУ-ын эдийн засгийн төв болох Шанхай хот хөл хорионы дэглэмд шилжсэн. Тус хот өнгөрсөн 24 цагийн дотор 25 мянган шинэ тохиолдол бүртгэж авсан байна. Хэдийгээр өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч албан тушаалтнууд Шанхай хотын зарим хэсэгт хөл хорионы дэглэмийг султгах шийдвэр гаргажээ.

Албан тушаалтнууд хотын бүсүүдийг эрсдэлийн гурван бүлэгт хувааж хамгийн эрсдэл багатай бүсэд оршин суудаг иргэдэд хөл хорионы дэглэмийг султгах болсон байна.

Тус хотын албан тушаалтан Гу Хонхуй хэлэхдээ Шанхай хотын 7624 бүсэд хөл хорио бүтнээрээ үйлчилж, 2460 байршлыг хяналтын бүс болгон хуваарилжээ. Харин 7565 байршлыг сэргийлэлтийн бүс болгосон байна. Сэргийлэлтийн бүсэд хөл хорионы дэглэмийг өнөөдрөөс эхлэн султгах аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *