|

“Ордны хашаанд байгаа том машинууд бүгд гишүүдийн хувийн өмч нэг ч албаны машин байхгүй”

Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд ээлжит хурлаа хийлээ.  Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон аж. Энэхүү хуралдаанаар үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын тайван жагсаал болон ОУын хямралаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэсэн хоёр сэдвийн хүрээнд хуралджээ. 

МАНын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн : “УИХ-ын байнгын хорооны дарга, дэд дарга нар албаны унаа унаж байгаа. Бусад гишүүдээс нэг ч албаны унаатай гишүүн гэж байхгүй. Дандаа хувийн унаа унадаг. Шуудан, харилцаа холбооны зардал бол 100 хувь гишүүд өөрсдөө төлдөг. Хуучин төсвөөс төлдөг байсан. Одоо гишүүд сард  ганцхан явах бензиний таван төгрөг аваад л тэрийгээ хувийнхаа машинд зарцуулаад явж байгаа. Хувийн машиныг хорих уу яах уу гэдэг асуудал яригдаж байгаа. Ордны хашаан дотор баахан том тэрэг байна гэж хардаад байгаа бүгд хувийн машин шүү” гэжээ. 

 

Similar Posts

One Comment

  1. Энэ хулгайчуудад бид хүч хүрэхгүй ээ.Олон удаа мөнгө өгч сонгогдсоор байгаад бүр тэнгэрээс унаж ирсэн юм шиг өөрсдийгөө боддог болчихож.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *