НҮБ: Сомали улсад ган гачигдлын улмаас 350 мянган хүүхэд нас барж болзошгүй
Сомали улсад өнгөрсөн арван жилийн турш тохиож байгаагүй ган болсны улмаас тус улсын иргэд хоол хүнсний хүнд дутагдалд орох эрсдэл үүсээд байна. Таваас доош настай хүүхдүүдийн тал гаруй хувь нь ирэх зургаадугаар сар гэхэд цочмог илчлэгийн дутагдалд орох магадлал өндөр байгаа юм.
НҮБ-ийн Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын ажилтан Адам Абделмолула хэлэхдээ “Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ жилийн зун гэхэд тус улсад амьдардаг 1.4 сая хүнд хэлбэрийн илчлэг дутагдалтай хүүхдүүдийн 350 мянга нь нас барна” гэсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ “Сургуулийн насны хүүхдүүдийн 70 хувь нь сургуульд явахгүй байгаа. Нэг мужид л гэхэд ган гачигдлын улмаас 40 сургууль үйл ажиллагаагаа зогсоосон. Усны гачигдалд орсон бусад бүсүүдэд ч гэсэн үүнтэй ижил зүйл болно” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ