Бритни Спирс хөл хүнд болжээ
Дуучин Бритни Спирс хөл хүнд болсон гэдгээ Инстаграм хуудсаараа дамжуулж мэдэгджээ.
Тэрбээр Инстаграм хуудас дээрээ нийтлэхдээ “Мауи арал руу аялахдаа би их хэмжээний жин алдаад, дараа нь буцаагаад л жин нэмчихсэн. Би миний ходоод, гэдэс одоо яачихсан юм болдоо л гэж бодсон. Харин нөхөр маань чи жирэмсэн болчихсон байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би жирэмсний тест аваад үзсэн. Би хүүхэдтэй болох нь” гэсэн байна.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард дуучин маань Сэм Асгаритай сүй тавьсан билээ. Асгари “Asgari Fitness” нэртэй хувийн дасгалжуулагчийн компани ажиллуулдаг аж. Хосууд 2016 онд “Slumber Party” дууны бичлэг дээр хамтарч ажиллаж байхдаа танилцсан юм.
Эх сурвалж: CNN
Б.БУЯНДОРЖ