УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамаарал бүхий байгууллагад АТГ-ээс нэгжлэг хийжээ
АТГ-аас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт холбогдох 14 объектод нэгжлэг хийсэн талаараа мэдээллэсэн билээ. Тэгвэл тухайн нэгжлэг хийсэн обьект дунд УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн хамаарал бүхий аж ахуйн нэгж багтсан тухай мэдээлэл байна. Тодруулбал түүний ААН-ын байр, эгч, дүү нарынх нь гэрт Эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд уг ажиллагааг явуулжээ.
Б.ЖАРГАЛ