Б.Бадамцэцэг: Хөдөө амьдардаг хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн асуудал хүнд байна

Шүдний эмч, жүжигчин Б.Бадамцэцэг болон “Шүдний эрүүл мэнд – Боловсролын үндэсний сан” ТББ-ын хамт олон алслагдсан аймаг, сумдын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор Булган аймгийн Баяннуур суманд ажиллажээ. Амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн хоёр чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг уг сан нь ашгийн төлөө бус сайн дурын байгууллага юм. Тус сангийн шүдний эмч нар 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр Баяннуур суманд хоёр өдрийн турш ажиллаж, 3-16 насны 241 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндэд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийсэн бөгөөд мөн тусгай асаргаатай болон нярай хүүхдүүдийг гэрт нь очиж үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна.

 

 

Шүдний эмч Б.Бадамцэцэг “Үзлэгийн явцад хүүхдүүдийн шүдний цоорол, шүдэнд тогтсон өнгөр их байгаа нь амны хөндийн эрүүл мэндийн асуудал тулгараад байгааг илтгэж байна. Мөн хүүхдүүдэд шүдний гажиг засал харьцангүй их байгаа нь эмчилгээний явцад ажиглагдлаа. Уг сум шүдний эмнэлэг байхгүй учраас ард иргэд нь шүдээ үзүүлэхийн тулд ихэвчлэн Улаанбаатар хот эсвэл сумын төвөөс 80 км зайд байрлах аймгийн төвийг зорьдог байна” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *