Х.Ганхуяг: АТГ-аас шалгалт хийсэн ч, ноцтой юм олсон гэж бодохгүй байна
АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хоёр хэрэгт холбогдох 14 объектод нэгжлэг хийсэн талаараа мэдээллэсэн билээ. Тэгвэл тухайн нэгжлэг хийсэн обьект дунд УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн хамаарал бүхий аж ахуйн нэгж багтсан тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл Х.Ганхуяг хэвлэлд өгсөн тодруулгадаа:
“АТГ-аас шалгалт хийсэн ч, ноцтой юм олсон гэж бодохгүй байна” хэмээжээ. АТГ-аас түүний ААН-ын байр, эгч, дүү нарынх нь гэрт Эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд уг ажиллагааг явуулсан байна.
Б.ЖАРГАЛ