Нийслэлийн 9 дүүрэг, хорооны нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

Нийгмийн ажил үйлчилгээний нэгдсэн сан буюу “нийгмийн ажилтны систем”-ийн хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөх, ур чадварыг дээшлүүлэх сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдав.
Сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн технологи хяналт шинжилгээ үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн Ц.Чинзориг, Интерактив ХХК-ийн мэргэжилтэн н.Хонгорзул, н.Энхзул нар орлоо.
Сургагч багшаар бэлтгэгдсэн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, хорооны нийгмийн ажилтан нар бусад хорооны нийгмийн ажилтнууддаа зөвлөн туслах, ажлын байранд нь чадавхжуулах сургалтыг зохион байгуулж ажиллана.
Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *