Б.Баатархүү: ” Ehlel” брэнд дээрэмдүүлсэн гэж худал мэдээлэл түгээсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ
“Ehlel” брэндийн захирал П.Батзаяа цахим хуудаснаа “Шууд дамжуулалт хийж байх үедээ халдлагад өртчихлөө гэх мэдээлэл бичлэгийн хамт олон нийтийн сүлжээнд цацсан. Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр, тус брэнд халдлагад өртсөн талаараа цагдаагийн байгууллагад хэрэг бүртгүүлээгүй байна. Энэ хэргийг шалгаж байна. Хэрэв худлаа мэдээлэл цахим хуудсанд түгээсэн бол холбогдох арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэнэ