Омикроны XE хувилбарын талаар эрдэмтдийн мэдэж байгаа зүйлс

Омикроны XE хувилбар Их Британи, Тайланд, Энэтхэг, Израиль болон Япон улсуудад бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар АНУ тохиолдол бүртгээгүй ч Японд илэрсэн тохиолдол АНУ-аас ирсэн хүн байжээ. Энэхүү хувилбар нь анх Их Британид нэгдүгээр сарын 19-нд илэрсэн бөгөөд Омикроны BA.1 болон BA.2 хувилбаруудаас үүссэн аж.

Одоогийн байдлаар BA.2 хувилбар нь дэлхийд хамгийн түгээмэл тархсан хувилбар юм. ДЭМБ өнгөрсөн долоо хоногт XE хувилбарын талаар гаргасан тайланд “Эрт үеийн тооцооллоор XE хувилбар нь BA.2 хувилбартай харьцуулахад халдварлах чадвар 10 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ үүнийг батлахын тулд цаашид судлах хэрэгтэй” гэжээ.

Мөн Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг XE хувилбарын халдварлах чадвар 9.8 хувиар нэмэгдсэн гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч шинэ баримтууд цуглуулснаар энэхүү тооцоолол өөрчлөгдөнө гэж тус агентлаг мэдэгджээ.

Эх сурвалж: Independent, CNBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *