Хилийн цэргийн 0306 дугаар ангийн эрүүл мэндийн төвд ихэр охин мэндэлжээ

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн малчин өрх Амархүүгийн гэр бүлийн ихэр охидыг 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Мэнэнгийн хилчид өлгийдөн авсан байна.

Тодруулбал, ихэр охидын ээж Д.Лхамсүрэн аймгийн төв орох боломжгүй байсан тул хилийн цэргийн 0306 дугаар ангийн эрүүл мэндийн төв анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэжээ.

Улмаар тус ангийн эрүүл мэндийн төвийн дарга, дэслэгч Б.Даваамягмар, ахмад С.Галбадрах болон Матад сумын эх баригч эмч нар  охидыг эсэн мэнд өлгийдөн авсан бөгөөд одоогоор эх үрсийн биеийн байдал сайн байгаа талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *