ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол ирэх сард болно
Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын гишүүнд Т.Саруул, С.Дондов, тус Комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар нэр дэвшсэн. Улмаар томилгооны сонсголыг хоёрдугаар сарын 17-ны өдөр явуулахад ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нар олонхын санал авсан юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг тавдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов
БОЛОВСРОЛ
- 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
- 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга
- 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
- 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн Зохицуулагч
- 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч
ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн
БОЛОВСРОЛ
- Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч,
- 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хоёрдугаар тасагт мөрдөн байцаагч,
- 2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байна.