|

Нью Йорк хотын метронд болсон халдлагын үеэр таван хүн буудуулжээ

БИЧЛЭГ: Нью Йорк хотын метронд халдлага болж 5 хүн буудуулжээ

Даваа гарагт (2022.04.12) Нью Йорк хотын метронд өглөөний 08:30 минутын орчим буутай этгээд гал нээж таван хүн суманд өртөн, 13 хүн бэртсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр “Sunset” хүрээлэнд байрладаг 36-р гудамжны буудалд энэхүү хэрэг болжээ. Хэрэгтэн зугтсан бөгөөд гэрч нар түүнийг утааны масктай, улбар шар барилгын хувцастай хүн хэмээн дүрсэлсэн байна.

Хөл хөдөлгөөн ихтэй үед хэрэгтэн утаат бөмбөг хаяж зорчигчдын анхаарлыг сарниулсан аж. Зарим эх сурвалжууд метроноос дэлбэрээгүй тэсрэх бөмбөг илэрсэн хэмээн мэдээлжээ. Цагдаа нар тэдгээр бөмбөгийг аюулгүй орчинд шилжүүлсэн аж. Нью Йорк хотын дарга Эрик Адамсын хэвлэлийн төлөөлөгч хотын оршин суугчдыг өөрсдийн аюулгүй байдлын төлөө халдлага болсон бүсэд ойртохгүй байхыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments