Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсыг өнөөдрийн 15:00 цагаас хойш хэвлэн авах боломжтой
Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 2-нд орон даяар зохион байгуулагдсан билээ.
Үүнд 12 дугаар ангид суралцаж буй болон өмнөх оны төгсөгч нийт 37,375 хүн бүртгүүлснээс 95 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдсан юм.
Шалгалтын дүн өнөөдөр гарч, Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршжээ. Шалгуулагчид энд дарж өөрсдийн дүнтэй танилцана уу. Харин өнөөдрийн 15:00 цагаас хойш батламж хуудсаа хэвлэн авах боломжтой болох юм.
Энэ удаагийн шалгалтад оролцож чадаагүй болон босго оноонд хүрч чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно.
Давтан шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид eyesh.eec.mn линкээр бүртгүүлнэ.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?