Д.Ганбат: “Найман шарга“-д зарах валют ч алга
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын тав хоногийн завсарлага авахын хүссэн юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарт АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өглөө.
Энэ үеэр АН-ын бүлэг хэвлэлийнхэнд хандан мэдээлэл өглөө. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ардын нам үнэмлэхүй олонхоор засаглаад 6 жил боллоо. Энэ хооронд бараа, бүтээгдэхүүний үнэ тэсэхээргүй өндөр болсон. Тиймээс МАН-ынхан хэн нэгнийг буруутгах шаардлагагүй. Найман шаргад зарах валют ч алга” хэмээлээ.