Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач болон тэдний дасгалжуулагчид хариуцлага тооцох хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтжээ.

Тус хуулийг шинэчлэн баталснаар,

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
  • Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.
  • Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасаж, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж төлөвлөж байгаа аж.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолын болзол хангасан бөхчүүдэд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд хууль санаачлагчид уламжлахаар тогтсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *