Жо Байденыг үг хэлж байхад хувцас дээр нь шувуу баажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт (2022.04.12) Айова мужид үг хэлж байхад хувцас дээр нь шувуу баажээ. АНУ-д инлфяц 8.5 хувь болж нэмэгдсэнтэй асуудлаар Байден илтгэл тавьсан байна. Тэрбээр инфляц ингэж ихэссэн нь Владимир Путин Украин руу цэргээ оруулсантай холбоотой гэж хэлжээ.
Гэвч Украины дайн эхлэхээс өмнө АНУ-л инфляц болон үнийн өсөлт явагдаж байсан. Зарим мэргэжилтнүүд энэ нь Байдены бодлого болон засгийн газрын зардал нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм. “CBS” сувгийн явуулсан санал асуулгаар насанд хүрсэн Америкчуудын 69 хувь нь Байдены инфляцтай тэмцэж буй бодлогод сэтгэл дундуур, хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Эх сурвалж: New York Post
Б.БУЯНДОРЖ