|

ОХУ: Мариуполь хотод 1000 гаруй Украин цэрэг бууж өгсөн

Мариуполь хотод 1000 гаруй Украины цэрэг бууж өгсөн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт (2022.04.13) мэдэгдсэн байна. Тус боомт хот нь ОХУ-ын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой байршил юм. Хэрвээ Орос цэргүүд Азовсталь аж үйлдвэрийн дүүргийг эзэлж авбал Мариуполь хотыг бүрэн хяналтдаа оруулах аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлд “Мариуполь хот дахь Ильичийн төмөр ба гангийн үйлдвэрийн ойролцоо, ОХУ болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын зэвсэгт хүчний ангиудын довтолгоо амжилттай болсны үр дүнд Украины 36 дахь Тэнгисийн бригадын 1026 цэрэг сайн дураараа бууж өгсөн” гэжээ. ОХУ Хоёрдугаар сарын 24-ны өдөр Украин руу цэргээ оруулснаас хойш томоохон хотуудаас нэгийг ч буулгаж авч чадаагүй байгаа юм. Харин Мариуполь хот Орос цэргүүдийн хяналтад орох анхны томоохон хот болж магадгүй байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *