“Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна

Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн тус зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ улаан номонд бичигдсэн нэн ховор амьтан мазаалай баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг хамгаалах чиглэлээр салбар яам бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ, мазаалай бол байгалийн экосистемийн чухал нэг хэсэг юм. Нэн ховордсон энэ амьтны хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм.
“Мазаалайг хамгаалах үндэсний зөвлөгөөн”-д:
– Мазаалай баавгайн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал,
– Мазаалаай баавгайг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийт дөрвөн илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлнэ. Зөвлөгөөнд эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Д.Ганбат, Б.Энх-амгалан нар уригдан оролцож байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *